Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд өчигдөр Бугат сумын гуравдугаар багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газар “Ховд” голын уснаас иргэн 23 настай Г гэх эмэгтэйн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Одоо 13 настай охин болон 10 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.