Дэлхийд бүх унданы усны нөөц аюултай байдалд байгаа гэж NASA-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Шинжээчид судалгаандаа хиймэл дагуулын мэдээллийг ашиглан цэнгэг усны чухал эх үүсвэрүүдийг тодорхойлоход газрын гүнээс гаргаж авдаг ундны усыг хүмүүс бүгдээрээ улам ихээр гарган авцгааж байна. Үүнээс болоод удахгүй цэнгэг усны маш чухал ундаргууд шавхагдана эсвэл бүр байхгүй болно гэж Americaru бичжээ.
“Дэлхийн өнцөг бүрт байх цэвэр усны хүртээмж хэрхэн өөрчлөгдөж байгаад хэд хэдэн хиймэл дагуулуудаас ажиглалтуудыг авч хийсэн анхны тохиолдол юм”– гэж мэриланд мужийн Гринбелтагийн Годдарда сансарын нислэгийн Төвөөс Мэтт Роделл (Matt Rodell) мэдэгдлээ.
Түүний комани 14 жил дэлхийн 34 бүсэд GRACE зондын тусламжтайгаар цэнгэг усны байдлыг судлаж байгаа юм. Цаг уурын өөрчлөлт, хүн төрлөхтний хязгааргүй усны хэрэглэгээ болон хиймэл аргаар усны эх булаг гаргаж авах асуудлууд нь усны үндсэн ундаргыг хоослоно гэдгийг үзүүлжээ.
Ц.Пүрэвдорж