Монголын бейсбол, софтболын үндэсний холбоо, БНСУ-ын “Feel Coach” багийн өсвөр, залуучуудын багийн хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолтууд бейсболын талбайд зохиогдож байна. Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус багийн ахлагч Ли Гён Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцов.
“Feel Coach” багийн зүгээс Монголын бейсболын өсвөр, залуучуудын тамирчдад спортын хэрэгсэл, материалыг гардуулан өгч амжилт хүсэв.
“Feel Coach” багийн ахлагч Ли Гён Пил нь 2015 оноос хойш хамтран ажиллаж, Монголд бейсболын төрлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.