Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Төрийн дум дээр хэлсэн үгэндээ Хойд Солонгостой дайсагнал дууссан гэж мэдэгдсэнийг «Ренхап» агентлаг мэдээллээ.
Түүний хэлснээр, Сингапур Сөүлд БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын болон АНУ ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзсаны дараа Хойд болон Өмнөд Солонгосчуудын хооронд дайсагнал дууссан талаар зарлаж байна гэлээ.
Тэгээд БНАСАУ цөмийн зэвсгийг устгах талаар ажиллаж харин Өмнөд Солонгос болон АНУ Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоосон гэж нэмж мэдээллээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа Сөүл Пхеньян “энэ хойгт дахиад дайн болохгүй” гэж дэлхийд амласан талаар онцоллоо.
Урьд өмнө Мун Жэ Ин Солонгосын хойгт энх тайвныг тогтооход оросын тал маш чухал болохыг онцолж байсан билээ.
Ц.Пүрэвдорж