Баян-Өлгий аймагт хоёр хүүхэд, нэг насанд хүрсэн эмэгтэй сураггүй алга болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт байрлах “Найрамдал-Уул” гэх газраас иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болсон байна.
Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.