Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр уржигдар тохиосон. Энэ хүрээнд “Хар тамхи мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа’’ сэдэвт зөвлөгөөнийг нийслэлийн ИТХ-аас зохион байгуулав. Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 76.3 хувь нь 18-35 насныхан гэсэн судалгаа байна.
Үүнийг задалбал 44 хувь нь өсвөр үеийнхэн буюу 17-19 настай аж. Тийм болохоор хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгуулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага алхам тутамд тулгарсаар байна.