Сэлэнгэ аймгийн Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд нэгдсэн тооллогын ажил явагдаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/07 тоот тушаалаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг томилогдон нэгдсэн тооллогын ажлыг явуулж байна. Нэгдсэн тооллогын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд архивын цаасан суурьтай баримтаас лавлагаа, хуулбар олгох ажлыг дээрх хугацаанд түр зогсоож цахим сангаас лавлагаа олгон ажиллаж байна.
Эх сурвалж:selenge.gov.mn