Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулж Булган аймгийн онцгой комисс долоо хоног бүр хуралдаж, шуурхай арга хэмжээн авч, сумдуудтайгаа онлайнаар холбогдож байна. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн нөөцөд байгаа 100 тн тэжээлийг 50%-н хөнгөлөлттэй үнээр малчиддаа олгохоор шийдвэрлэжээ. Мөн нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа зарим иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж, баталлаа. Цаг үе хүндэрсэн энэ үед Дэлхийн Зөн ОУБ, Улаан загалмайн хамт олон сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа. Тэдэнд аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: bulgan.gov.mn