АНУ-ын сансрын нисгэгч Скотт Келли 340 хоног сансарт
ажилласныхаа дараа энэ долоо хоногийн мягмар гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.
Сансарт цэцэг тарьж,
олон төрлийн судалгаа туршилт хийж, эх дэлхийгээ гэрэл зургийн хальснаа буулган завгүй ажилласан тэрээр дэлхийд
ирэхдээ 7 см өссөн байжээ.
Энэ
гэлтгүй олон улсын сансрын нисгэгчид сансарт
ажиллаад ирэхээрээ дунджаар 3 см өндөр болсон байдаг тухай тэмдэглэл байдаг аж.
Үүний гол нууц нь
хүний нуруу нугас дэлхийн татах хүчнээс холдож, ямарваа нэг таталт, даралт
мэдрэхгүй удсанд оршдог бололтой.
Харамсалтай нь, Скотт Келли дэлхийн татах хүчний нөлөөгөөр удахгүй хэвийн
өндөртөө эргэж орох гэнэ. Шинжлэх ухааны өнөөгийн хөгжлөөр хүн 25
наснаас хойш өндөр болох боломжгүй. Гэхдээ 25 наснаас хойш хүнийг өндөр болгох,
сансарт өсөөд ирсэн хүний өндрийг хадгалах хоёрын аль нь илүү амар болохыг
эрдэмтэд судалж байна. Магадгүй 25 наснаас хойш өндөр болох ганц боломж нь
сансарт нисэх ч юм билүү бүү мэд.
Төгс