Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт долдугаар сарын 16-нд Хельсинкд болно. Энэ талаар Кремлийн албан ёсны сайтаас иш татан РИА «Новости» мэдээлэж байна.
Энэ уулзалт хоёр орны тэргүүн нарын анхны ажил хэргийн уулзалт болох бөгөөд дээд хэмжээний уулзалттай холбогдолгүй юм.
“Хоёр тал хэлэлцэж тохиролцсоны дагуу долдугаар сарын 16-ны өдөр Хельсинкд Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Амеркийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Дональд Прамп нарын уулзалт болно”-гэж мэдэгдэлд дурьджээ.
Өмнө нь Их Британий ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтаас эмээж байсан талаар мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж