Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баяр болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн одон медаль гардууллаа.
Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равданг Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнасан бол хошин урлагийн жүжигчин П.Эрдэнэзаан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнагдаж байна.