Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр шагналын хур буулаа. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин төрөөс хишиг хүртэж буй нэр хүндтэй бахархалуудаа Төрийн ордны гадаа хамтран зүтгэгчид нь болон хань ижил, гэр бүл, анд нөхөд, ахан дүүс нь тэсэн ядан хүлээж байсан юм.