Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл Спортын төв ордонд явагдаж байна. Өнөөдөр 13.00 цагийн байдлаар 300 гаруй бөхчүүд бүртгүүлжээ. Тухайлбал, Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын аваргуудаас гадна улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй найман арслан бүртгүүлсэн байна. Наадам зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.