“Дэлхийн хепатитын өдөр 2018”-ын хүрээнд элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох Фиброскан үзлэг болон мэргэжлийн эмч нарын зөвөлгөөнд хамрагдах боломжийг олгож байна. Хамгийн гол нь энэ бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.
Та гэр бүл, найз нөхөд, хайртай тодны хүмүүстэйгээ 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 12:30-17:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд ирж дээрх үйлчилгээг авах боломжтой. Мөн энэ үеэр флашмоб, амьд хөгжмийн тоглолт гэх мэт бусад сонирхолтой үйл ажиллагаанууд болно. Та элгээ хайрладаг уу?