АНУ-ын Миссури муж улсад тоглоомон гар буу ашиглаж дээрэм хийсэн эр 11 жилийн хорих ял авчээ. 57 настай Стивен Маккрэри гэгч нь 2016 оны 9-р сард Канзас-Сити хотод зээлийн хоршооны төв рүү халдлага хийж 3,8ам доллар дээрэмдсэн бөгөөд тэрээр тухайн үед зээлийн төвийн ажилтнуудыг хуванцар гар буугаар сүрдүүлсэн байжээ. Тэрээр дээрэм хийсэн гэм буруугаа энэ оны хоёрдугаар сард хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд холбооны прокурорын зүгээс 11 жилийн ял оноосон байна. Уг этгээд нь амьдралийнхаа 39 жилийг шоронд өнгөрүүлсэн нэгэн юм байна. Саяын гэмт хэргийг тэрээр суллагдаад удаагүй байхдаа үйлдсэн ажээ.