Цахим ертөнцөөр монгол адууг хүнд бэртээн эрэмдэглэсэн зураг сүүлийн өдрүүдэд нэлээд явах болсон билээ. Молор эрдэнэ хэмээн дээдэлсэн адуугаа ийм болтол гэмтээж бэртээсэн этгээдүүдийг хайж байгаа талаар фэйсбуукээр нэгэн хэрэглэгч ингэж бичсэн байв.
“Долдугаар сарын 06-ны өдөр. Байгалийн гамшиг дуусах гэж байтал Дайргын голын гурван монгол эрийн ийм гутамшигт гамшиг тохиосон юм. Монгол эр хүн даанч ийм зүйл хиймээргүй юмаа.
Та нар нүдээр үзсэн бол аймшигтай байсан шүү. Бид нар малын эмч аваачиж нэг өдөр нэг шөнө бүтэн оёулаад дийлээгүй.
Отроор явсан айлууд буцаж явахад нь мөндөр орж нисэхийн торны үзүүрээс уруудаад явж байгаа адууг ногооны талбай руу орох нь гэж хужаа мотоциклийн тормозны торсоор чавхдаж ийм болгосон байна. Энэ монгол хүн мөн үү.
Одоогоор эдгээр адуунууд тарчилсаар л байна. Малын амь даанч бөх юм даа. Малыг ийм болгосон малаас дор хүмүүсийг хайж олмоор байна. Сураг ажиг мэдэж байгаа хүмүүсээс мэдээлэл авмаар байна.
Цагдаагийн газарт мэдээлэл өгч тусална уу. Нууцыг хадгална. Үүнээс хойш дахин ийм явдал болсон гэж сонссон. Оторт явж явж хэдэн үлдсэн малаа арайхийж туугаад явж байхад нь нутгийн хүмүүс нь ингэж угтаж авлаа гэж үү. Даанч дээ. Монгол эрчүүд минь ухаараач. Нэг айлын есөн адууг ийм аймар болгосон байна билээ шүү” гэжээ.