Өнгөрсөн долоо хоногт “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг гарч нийгэмд ихээхэн шуугиан дэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өдгөө энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэсэн хариуг хэвлэлийнхэнд өгсөн юм. Тэгвэл бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр Монгол улсын Гадаад харилцааны яам Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудаж уулзан тодорхой чиглэл өгөн буцаасан байна.