Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах, ашиглалтын шаардлага хангахгүй шугам тоноглолтой иргэд, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг мөн 35, 10, 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажлыг гүйцэтгэх юм байна.