“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Уламбаяр өөрийн соло карьерийг хөөгөөд багагүй хугацааг өнгөрч байгаа билээ. Мөн сүүлийн үед стиль, имижээр ялгарч байгаа уран бүтээлч гэж болно.
Дэлхийн шилдэг контент болох “The Voice” шоуны Монгол дахь хувилбарт цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагчаар оролцсон тэрбээр өөрийгөө тун ч мэдрэмжтэй нэгэн гэдгийг батлан харуулсан. Түүний саяхан гаргасан “DO IT” хэмээх дуундаа бусдаас өөр имижийг бүрдүүлжээ. Укагийн энэ имижийг нь Монголын Лэди Гага гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй байна.