Холливудын нэрт жүжигчин Двэйн Жонсоны сайн үйлсийн аян үргэлжилсээр байна. Олон нийтийн ажил, сайн үйлсэд цаг хугацаа болон мөнгийг харамгүй зориулж чаддаг тэрээр ердөө долоо хоногийн өмнө 17 жил хамтран зүтгэсэн хамтрагч Таной Рийддээ хамгийн сүүлийн үеийн загварын ачаатай жип машин авч өгч гэнэтийн бэлэг барьсан билээ.
Тэгвэл нэрт жүжигчин залуу маань өөрийн Инстаграмд нийтэлсэн дүрс бичлэгтээ, “Гэнэтийн бэлэг! Шинэхэн машины түлхүүрийг ийнхүү гардуулж байгаадаа маш их баяртай байна. Чамдаа хайртай шүү дүү минь. Энэ олон жилийн хугацаанд тэр миний дасгал сургуулилтыг хийлгэхийн тулд маш олон удаа ясаа бэртээж, шөрмөсөө тасалж, гэмтэж байлаа. Нэг зорилго, сэтгэлээр зүтгэсний хүчинд дэлхийн хамгийн шилдэг кинонуудын нэгийг бүтээх боломжтой болсон юм. Тийм ч учраас одоог хүртэл эмчилгээгээ хийлгэж байгаа чамдаа гэнэтийн бэлэг барихаар шийдлээ. Таной бол зөвхөн миний ажлын хамтрагч, гэр бүлийн минь гишүүн байгаад зогсохгүй юм. Тэр бүхэл бүтэн Холливудыг төлөөлж буй учир бидний амжилтын гол түшиг тулгуур мөн” хэмээн бичжээ.
Б.Болормаа