Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Япон Улсын ардын урлагийн “Мүгэнжүкү” хамтлаг 8 дугаар сарын 20-ны Даваа гаригт 17:00 цагаас Багануур дүүргийн соёлын ордонд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах гэж байна. Мөн 8 дугаар сарын 21-ний Мягмар гаригт 19:00 цагаас Төмөр замын соёлын ордонд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй тоглоно. Мүгэнжүкү хамтлаг нь 2000 онд Нагоя хотын Нагакүтэ-д байгуулагдсан. Японы Тоохокү бүс нутаг буюу зүүн хойд нутгийн ардын дууг голлон тоглодог хамтлаг юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.