2018 оны эцэс гэхэд АНУ-ын Лос Анжелес хотын метронд зорчигчдыг тэсэрч дэлбэрэх бодис болон галт зэвсэг биедээ авч яваа эсэхийг илрүүлэх тусгай сканер төхөөрөмж байрлуулна хэмээн Los Angeles Times сонин мэдээллээ.
Тус сонины мэдээлж байгаагаар Ло-Анжелес хотод байрлуулж байгаа энэхүү сканерын тоног төхөөрөмж нь АНУ-ын хамгийн анхны метрон дах сканерын төхөөрөмж бөгөөд үүгээр рентген туяа ашиглан метроны буудалд дотор яваа зорчигчдын биеийг бүхэлд нь харах боломжтой юм байна. Мөн түүнчлэн уг төхөөрөмж нь сэжиг бүхий зүйл, галт болон хүйтэн зэвсгийг есөн метрийн цаанаас олж илрүүлж чадах ажээ. Los Angeles Times сонины мэдээлснээр ийм төрлийн тоног төхөөрөмж нь 100 орчим мянган ам доллрын үнэтэй байдаг юм байна.