Хоол хүнсний чиглэлийн бизнесээрээ алдартай бизнесмэн гэр бүлийнхнийхээ хамт онгоцны ослоор амиа алдахдаа олон сая долларыг сайн дурын үйлст зориулжээ. “The Sun” сонины мэдээлснээр Ричард Кузин нь шинэ жилийн үдэш гэр бүлийн хүн, хоёр хүү, охины хамт ослоор нас барахдаа 41 сая долларыг Оксфам санд хандивласан аж.
Тэрээр хоёр хүүгийн хамт нас барсан тул түүний мөнгө ийнхүү хандивын санд очих ёстой гэж тус сонин мэдээлэлдээ дурджээ. Оксфам сангаас хандивын мөнгө хүлээн авснаа мэдэгдсэн ч, тоо хэмжээг нь тодорхой хэлээгүй байна. Харин сангийн төлөөлөгч уг хандив авсандаа талархаж буйгаа илэрхийлсэн байна.
2016-2017 оны хооронд нэг жилийн хугацаанд тус сан 19.8 сая долларын хандив хүлээн авчээ. “Компасс” группийн гүйцэтгэх захирал ноён Кузин нь 2017 оны шинэ жилийн үдэш эхнэр Эмма Боуден, 11 настай охин Хитер, 25 настай Вилльям, 23 настай Эдвард нарын хамт Сиднейд осолдсон юм. Тэдний онгоцыг жолоодож явсан нисгэгч Гарет Морган мөн амиа алдсан аж.
Б.Болормаа