Москвагийн Ялалтын Музейн сангаас фотозургийн үзэсгэлэнг Вашингтонд нээх болсныг АНУ-д сугаа ОХУ-ын элчин Анатолий Анонов мэдээллээ. “Бид, москвагийн Ялалтын Музейн сангаас та бүгдийн анхааралд үзэсгэлэнг бахархалтайгаар танилцуулах болно. Гайхамшигтай ховор 100 орчим фото зураг, шагналын болон ухуулга хуудаснуудын хувилбарууд, 75 жилийн тэртээ Курскийн цүлхэгэрт аймшигт тулааны өрнөлт болсон газар орны зургийг дэлгэрэнгүйгээр үзэгчдэд танилцуулах болно”-гэж Курскийн цүлхэгэрт болсон тулааны 75 жилийн ойг тохиолдуулсан ёслолын хүлээн авалтан дээр ОХУ-ын элчин Антонов мэдэгдлээ.
Түүний хэлсэнээр ирэх долоо хоногоос эхлэн үзэсгэлэнг Вашингтон дахь Оросын соёлын төвд шилжүүлэх бөгөөд зорьж үзэхийг хүссэн бүхэнд нээлттэй байх болно.
“Иймэрхүү төлөвлөгөө нь манай хоёр орны ард түмнийг хамтарсан хүчээр энх тайвныг сахин хамгаалах болон Дэлхийн хоёрдугаар дайнтай төстэй эмгэнэлт байдлаас урьдчилан сэргийлж, санан дурсахад чухал ач холбогдолтой гэдэгт итгэж байна”-гэж дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нэмж хэллээ.
Ц.Пүрэвдорж