АТГ-аас өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан Н.Энхбаатарыг авлигал, албан тушаалын хэргээр баривчилсан билээ. Прокурорын саналын дагуу шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Харин түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр дуусч, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Энхбаатарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болсон байна. Шүүхээс прокурорын саналын дагуу Н.Энхбаатарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан байна.