Монгол Улс дахь Эмпати сургууль буюу бидний нэрлэж заншсанаар Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын захирал Вэйсел Акчайд хилийн хориг тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулхад “Цагдаагийн байгууллагаас Вэйсел Акчайг ямар нэгэн байдлаар хянаж, цагдсан зүйл байхгүй. Прокуророос санал гаргаж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн хориг тавьсан” гэсэн хариулт өглөө.