АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор, Жон Маккейн 81 насандаа таалал төгслөө гэж Нью-Йорк Таймс сонин мэдээллээ. Тэрээр үүрийн 04:28 цагт нас барлаа хэмээн түүний ажлын албанаас мэдэгдсэн байна.
Энэ сарын 24-нд Жон Маккейн хорт хавдрын эсрэг хийлгэж байсан эмчилгээгээ зогсоохыг хүссэн бөгөөд түүнийг 2017 онд хорт хавдар туссан болохыг эмч нар оношилж байжээ.
Жон Маккейн 1936 оны 8-р сарын 29-нд төрсөн бөгөөд тэрээр Аризона мужаас АНУ-д 2016 оныг хүртэл нийтдээ 6 удаа нэр дэвшин сонгогдож байв. Тэрээр 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн Дональд Трампад ялагдаж байсан ба Москвагийн эсрэг хориг арга хэмжээг чангатхыг дэмжиж байсан улс төрчдийн нэг юм.