Индонезийн Жакарта хотод болж буй Азийн 18 дугаар их наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа Вьетнамын тамирчин Тхи Бик Нгок Нгуентай анхны барилдаанаа хийж, даралтаар цэвэр яллаа. Тэрээр А хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын тамирчин Ким Жин А-тай барилдаж, цаг сунгасан барилдаанд цэвэр ялагдав. 13.10 цагт. Д.Сумъяа Хонгконгийн тамирчинтай дагах барилдаан хийж байна. Энэ барилдаанд цэвэр ялбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломж гарах юм. Хоёр тамирчин эн тэнцүү барилдаж байгаа бөгөөд барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Д.Сумъяа цэвэр яллаа. Тэрбээр үдээс хойш хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.