Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 12 дахь өдөр өндөрлөлөө. Өчигдөр /08.30/ манай тамирчид Жүдо, Кураш, Танхимын дугуй, Ширээний теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцов.
ОНЦЛОХ:
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.МӨНХЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Э.СУМЪЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ, эрэгтэйчүүдийн -81кг жинд О.УУГАНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ, эмэгтэйчүүдийн – 70 кг жинд Ц.НАРАНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 4 МӨНГӨ, 9 ХҮРЭЛ нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.
ТАНХИМЫН ДУГУЙ
Холимог төрөл “Omnium”:
С.Жамбалжамц – IX байр /79 оноо/
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
Ч.Эрдэнэ-Баяр – Эхний шатны тоглолтод Непалийн тамрчинг 4:3 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
Э.Лхагвасүрэн – БНАСА-ын тамирчинд 1:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
Б.Должинзуу – Эхний шатанд Непалийн тамирчинг 4:0 харьцаагаар хожин, 1/32-т Хонконгийн тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
Б.Болор-Эрдэнэ – Энхий шатанд Катар тамирчинг 4:2 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдсож тэмцээнээ өндөрлүүлэв.
КУРАШ
Эмэгтэйчүүдийн -78кг:
О.МӨНХЦЭЦЭГ – МӨНГӨН МЕДАЛЬ
Г.Минжинсор – 1/16- д Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
Эрэгтэйчүүдийн -81кг:
Г.Лүндээжанцан – Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
Б.Гончигсүрэн – Туркмений тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
ХӨНГӨН АТЛЕТИК
Эмэгтэйчүүдийн 1,500м:
Ч.Шинэцэцэг – XIV байр /4:34.17 улиралийн дээд амжилт/
ЖҮДО
Эрэгтэйчүүдийн -81кг:
О.УУГАНБААТАР – ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн –70 кг:
Ц.НАРАНЖАРГАЛ – ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн -57кг:
Э.СУМЪЯА – ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн -63кг:
Б.Ганхайч – Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинд тамирчинд хожигдсон.
Эх сурвалж: МҮОХ