“Хан-уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Нийслэл хотын Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 29 настай эрэгтэй Д нь ажил үүргээ гүйцэтгээд явж байхад тус барилгын контейнер дээр хураалттай байсан краны сетк дээрээс нь унаж нас барсан урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх барилга нь “Модун” ХХК-ий бариулж байсан барилга гэнэ.