Зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч хөлдөөж болохгүй. Хэрэв хөлдөөгчинд хийчихвэл онцгүй амттай болдог ба зарим нь хөлдөөсөн савнаасаа бүлтэрч гардаг. Тиймээс хэзээ ч хөлдөөгчинд хийж хөлдөөж болохгүй 6 хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж байна.
1. Хальстай өндөг
Хөлдөх хэмд орсон өндөг тэлж, яг л тэсрэх бөмбөг шиг болдог. Хальсаа хагалж, бүлтэрснээр хөлдөөгчийг завааруулаад зогсохгүй элдэв нян бактераар дүүрдэг байна.
2. Ус ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүд
Тарвас, алим, навчит ногоо, төмс, өргөст хэх зэрэг усаар баялаг жимс, ногоог хэзээ ч хөлдөөгчинд хийж болохгүй. Учир нь гэссэнийхээ дараа зөөлөрч нялцайгаад амт чанараа алддаг.
3. Шинэхэн ургамлан ногоонууд
Шинэхэн ургамлан ногоог хөлдөөвөл хар бор өнгөтэй болж, багц нялцайсан зүйл л болж хувирна. Идэх боломжгүй болдог.
4. Цагаан идээ
Сүү, бяслаг, цөцгий, тараг зэрэг цагаан идээг хөлдөөвөл тослог нь ялгарч, царцдаг. Тиймээс хөлдөөгчинд хийх хэрэггүй.
5. Гэссэн мах болон далайн бүтээгдэхүүн
Хөлдөөсөн махаа хөлдүү чигээр нь буцааж хийх бол өөр хэрэг. Харин гэсгээсний дараа дахин хөлдөөгчинд дахин хийвэл нян бактери үржих нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс эрүүл ахуйн үүднээс махаа нэг удаадаа хэрэглэхээр жижиг хэсэг болгон хуваагаад хоол хийх махаа л гэсгээж хэрэглэж байгаарай.
6. Өндөг орсон соус
Майонез, мэрингу зэрэг өндөг ордог соус, амтлагчуудыг хөлдөөгчинд хадгалж болохгүй.
Иймд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчний доод хэсгийн сэрүүн хадгалах хэсэгт хийвэл амт чанараа удаан хадгална.