Япон Улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна.
Тодруулбал, тус тэмцээний 107 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон дээд амжилтыг 1 кг-аар ахиуллаа.