Энэ хичээлийн жилд МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэнтэй холбоотойгоор тус сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрны өмнө эсэргүүцэл зарлаж, байр сууриа илэрхийлсэн. Харин удирдлагуудын зүгээс сургуулийн алдагдалыг нөхөнийн тулд сурагчдийн сургалтын төлбөрийг нэг түвшинд болгож байгаа тухай ярьж байсан.
Гэтэл тус сургууль УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтоор явах бүх зардлыг даах тухай баримт цахим сүлжээнд тархаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ. Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан.
Тус албан бичигт А.Ундраа гишүүний гадаад томилолтыг даагаад зогсохгүй, түүнд бэлнээр хүртэл мөнгө өгсөн тухай бичигджээ.