АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гомдол гаргажээ. АН-ынхан түүнийг намын нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа юм байна.
Тус намын зүгээс ЗТХЯ-н дээр гарсан хүн амины хэрэгтэй холбоотой гэх Б.Махбалыг хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй гэдгийг мэдэгдээд байгаа бөгөөд товчхондоо, Ц.Нямдорж сайдыг ор үндэслэлгүй мэдээлэл тараасан хэмээн буруутгаж байгаа ажээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь есдүгээр сарын 21-ны өдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зам тээврийн яаманд хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшилаар нь хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ-ын фракцын хүн юм байна лээ” гэж ярьсан нь түүний эсрэг цагдаад гомдол гаргахад хүргээд байгаа аж.