Урлагийн “тогоо”-ноос амьдралаа холбосон сайхан хосуудын нэг бол яалтгүй жүжигчин Э.Чинзориг, О.Долгор нар. Тэд анх “Өдөр өдрийн нар” уран бүтээлд хамтран тоглосноор бие биедээ татагдаж улмаар гэр бүл болцгоосон гэдэг. Багагүй хугацаанд хамтдаа амьдарч буй мэргэжил нэгт хосууд өдгөө хоёр ч хүүхдийн аав ээж болсон ч албан ёсоор хуримаа хийгээгүй байсан аж. Тэгвэл хосууд өнгөрсөн ням гаригт буюу есдүгээр сарын 30-ны өдөр хуримаа хийжээ.