Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад баривчилгаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл яг одоо Голомт хотхоны С блокын гадаа тууз татаж, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд хамгаалалтад авсан байдалтай байна.Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадууд хуулийн байгууллагынханд өгөх гэж байсан болзошгүй гэж байгаа юм.
Уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АШГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэд дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ.
Гэхдээ тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээгүй. Хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байгаа аж. Хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан нь ил болоод байна. Ямартай ч УИХ-ын гишүүдийн холбогдсон асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбоотой юу гэдгийг тогтоосны дараа нэрийг нь зарлахаар болжээ.