Орос Монголын цэргийн албан хаагчид Буриадын Бурдуны цэргийн сургуулилтын цогцолборт хоёр улсын цэргийн “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилтыг эхлүүллээ хэмээн ОХУ-ын Дорнод тойргийн цэргийн тойргийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ.
Орос Монголын цэргийн анги нэгтгэлүүд хээрийн сургуулилтын маршрут болон хөдөлгөөнийг судалсны үндсэн дээр байлдааны машин техник дээр, мөн явган нөхцөлд довтолгооноос хамгаалах болон байлдааны үйл ажиллагааг явуулах олон төрлийн арга тактикуудыг хамтран боловсрууллаа хэмээн ОХУ-ын Дорнод тойргийн цэргийн албанаас мэдээлжээ.
“Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилт нь аравдугаар сарын 12 хүртэл үргэлжилэх бөгөөд тус сургуулилтад хоёр улсын мянга гаруй цэргийн алба хаагч болон 200 хүртэх цэргийн техник, тоног төхөөрөмж оролцож байна.