Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын үндсэн суурь эрх юм.
Эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн цөмийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүний эрх. Эдгээр эрхийн тодорхой илэрхийлэл, эрхийн хэмжээ зэрэг нь орон бүхэнд болон төрөл бүрийн олон улсын эрх зүйн баримт бичиг өөр өөр байж болно. Олон улсын эрх зүйн баримт бичиг дотроос хамгийн түгээмэл нь – НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм. Тэгвэл та ямар эрх эдэлдэг талаар мэдэх үү? Таны эрх алхам тутамд зөрчигдсөөр байгаа юм биш биз?
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүргэж байна. Эндээс та өөрийгөө ямар эрх эдэлж болох, бусдын ямар эрхийг зөрчихгүй байх талаар мэдээлэл авч болно.