2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Украйны тэнгисийн цэргийн хүчний 3 жижиг завь Одесс хотын усан боомтоос Азовын тэнгис дэхь Мариуполя боомт орохоор хөдөлгөөн үйлдсэн ба замдаа ОХУ-ын Эргийн хамгаалалтын усан онгоцтой мөргөлдөж улмаар саатуулагдаад оросын Керчи боомтод зогсож байна. Энэ хэрэг явдалд украйны тэнгисийн цэргийн хуягласан артиллерийн “Бердянск”, “Никополь” нэртэй катериуд, “Яны Капу” нэртэй чирэгч завь, харин оросын талаас эргийн хамгаалалтын “Дон” завь оролцсон юм.
1. Украйны “Яны Капу” чирэгч нь 303 тонн усан түрцтэй, 29,3 метр урт, 8,3 метр өргөн, усанд 3,9 метр суудаг ба 21,1 км/цагийн хурдаар 3 мянган км зай туулах чадвартай. Усан онгоцны баг нь 6 хүнтэй ба автомат горимд 6 хоногийн туршид ажиллах боломжтой, навигацын радар, хөлгийн хамгаалалтад зориулан 12,7 мм калибрын 2 хос пулемёт, “Донец-2” загварын радиостанц суулгаж өгчээ.
2. Украйны “Бердянск” катер нь гол мөрөн, нуур, далайн эргээр эргүүл хийх, усан хилийг хамгаалах, жижиг хэмжээний дайсны усан онгоцтой тулалдах, боомтын барилга, байгууламжийг хамгаалах, мэдээлэл цуглуулах, хангалт хийх зэрэг үүрэг гүйцэтгэх зориулалттай хуягласан хөлөг юм. Уг катер нь 38 тонн усан түрцтэй, 20,7 метр урт, 4,8 метр өргөн, усанд 0,8 метр суудаг, “459К” загварын хос дизель хөдөлгүүрээр цагт 52 км-ийн хурдлах чадалтай ба цэнэглэлгүй 400 км зай туулах чадвартай. Усан онгоцны баг нь 5 хүнтэй. Катерийн зэвсэглэлд явган цэргийн байлдааны машин “БМП-2”-ийн цамхагийг суулгаж өгсөн ба хоёр нэгж “Катран-М” загварын бууны цогцолбор суулгаж өгсөн. “Катран-М” цогцолборын бүрэлдэхүүнд 30 мм-ийн автомат пушка “ЗТМ-1”, 7,62 мм-ийн пулемёт, 30 мм-ийн гранатомёт “КБА-117”, хоёр нэгж “Барьер” загварын танк эсэргүүцэх залуурт пуужинтай ажээ.