Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэх учиртай байсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зөв гэдэг саналыг гаргасан юм. Гэвч чуулганы ирц хангалттай байсангүй.
Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүд болон иргэдээс ирсэн гомдлыг хэлэлцэх шаардлагатай байгааг хэлж, чуулгыг түр хугацаагаар хойшлуулах хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы хуралдааныг түр хугацаагаар хойшлуулав. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал хойшилж байна гэсэн үг юм.
Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүний ихэнх нь өнөөдрийн чуулганы хуралдаан ирээгүй байгаа харагдсан. Хэрвээ ирц бүрдэж санал хураалт явагдсан бол огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүний санал дутаж, асуудал үүсч мэдэхээр л байлаа.