Ази тивийн 20 хүртэлх насны хөлбөмбөгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлж байна. Хэсгийн тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд бямба гаригт /2018.12.01/ эхэлж Япон, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макао болон Монгол улсын багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсгээ тэргүүлсэн баг цааш тоглох эрхтэй болно.
Монгол улсын баг “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтондоо Тайванийн багт 3:1-ээр ялагдлаа. Харин хоёр дахь тоглолтоо өнөөдөр /2018.12.03/ БНХАУ-ын багтай хийх ч хэсгээсээ шалгарах боломжгүй болсон. Учир нь Тайванийн баг эхний тоглолтонд БНХАУ-ын багийг хожсон бөгөөд хэсгээ 6 оноогоор тэргүүлж, 2019 онд Малайз улсыг зорих эрхийг авсан юм.
“А” хэсгийг Японы баг тэргүүлж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө.
Тоглолтын хуваарь:
12.03 /Даваа/
- 13:00: Япон – Хонгконг /А/
- 16:00: Монгол – БНХАУ /В/
A хэсэг:
- Япон – 3 оноо
- Хонгконг – 0 оноо
- Макао – 0 оноо
В хэсэг
- Тайвань– 6 оноо
- БНХАУ – 0 оноо
- Монгол – 0 оноо