Өдгөөгөөс зуу гаран жилийн тэртээ Ордос нутгийн бичгийн хүн Р.Хишигбат (1849-1917) Монголын Их Юань Гүрний уналтанд буруушаан ухаант хаан Тогоонтөмөрийг ийн шүүмжлэн шүлэглэж байжээ.
“ТОГООН ТӨМӨР ХААНЫГ ШҮҮМЖЛЭХҮЙ”
Эртнээс инагшид эзэлсэн хаад бээр
Энэ мэт бүгдийг нэгтгэсэн нь үгүй буй
Эзэн Богд Чингис хаан зүдэн зовон олсон
Энэ их улс төрийг Тогоонтөмөр алдвай.
Төрийн эзэн ухаант Тогоонтөмөр хаан бээр
Түйтгэр мэт наадам ба цэнгэл жаргалд дүүрч
Түшил их бурхан шашин лам лугаа шүтээд
Дөчин түмэн монгол юугаа бүрэлгэн сүйтгэвэй.
Ханал үгүй өнгө, хүсэл жаргалд мунхран шунаж
Хан Бин чин түшмэдийн зальхайд хууртан
Хамгаас хурц мэргэн Тогтох тайшийг хөнөөн
Хайран их улс төрийг Жоу Хонхуад алдвай.
Барс арслан ирвэс мэт зуун түмэн цэргийн
Баатар ид сүр хүчин мохош үгүй атал
Баян эрхэм сэрэмж үгүй жаргалд ташуурч
Бат их улс төрөө Таймин улс дор алдвай.