Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар танилцууллаа.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бүлгийн шийдвэрийг дагаагүй, Засгийн газрыг огцруулахын эсрэг дарсан гурван гишүүнд хариуцлага тооцох талаар яригдаж байсан. Шийдвэрийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөсөн ажээ.
Гэхдээ гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.