Шинэхэн аав ээжүүдэд хүүхдээ асарч өсгөнө гэдэг амаргүй даваа. Мэдэхгүй, чадахгүй зүйлс маш их гардаг ч бусад эцэг эхчүүдээс, өөрийн аав ээж, найз нөхдөөсөө асууж лавладаг. Тэгвэл энэ удаад шинэхэн аав ээжүүдэд бусдын хэлж өгдөггүй сонирхолтой зүйлсийг сонирхуулъя. Үнэхээр ингэж бодогдох үе байдаг шүү.
Ээжүүд маш олон удаа уйлмаар бас хашгирмаар санагдах үе байдаг. Гэхдээ энэ хэцүү байдлыг зөвхөн та л мэдрэнэ гээд боддоо. Таны нөхөр, аав ээж, хадам эцэг эх нар энэ байдлыг ер ойлгохгүй. Ийм үед та боломжтой зүйлсийг мөрөөдөж, ганцаараа хэсэгхэн ч болов хугацааг өнгөрөөхийг бодно.
Зарим тохиолдолд ээж та “яагаад би энэ бүхнийг хийх ёстой гэж”, “цаг хугацааг буцааж болдог ч болоосой” гэсэн сонин зүйлсүүд ч толгойд эргэлддэг.
Бяцхан үрс чинь хэзээ нэгэн цагт том болно, том бололгүй энэ хэвээрээ л байдаг бол мөн ч хөөрхөн шүү.
Хүүхдээ насанд хүрч, гэрээсээ явах тэр өдөр цаг хугацаа зогссон мэт л санагдах байхдаа.
Өдөр бүр хийдэг, жижиг зүйлсүүд ч бухимдал авчрах тохиолдол бий. Жишээ нь хүүхдийг оруулах усны хэм заавал 36 градус байх ёстой.
Танихгүй хэн нэгэнд хөхөө харуулна гэдэг тийм ч таатай бус зүйл. Гэхдээ та хүүхдээ хөхөөр хооллож байгаа ээж шүү дээ.
Маш бага унтах. Сайхан амрах гэдгийг ч мартана. Өглөө хамгийн түрүүнд сэрнэ /шөнө хэдэн удаа сэрэхийг хэн ч тааварлахгүй/
Нойр муутай сэрэх болгондоо би чадахгүй нь ээ гэж боддог ч та хийж л байдаг. Хүн бүр эцэг эх болох сайхан гэдэг ч эхний хэдэн долоо хоногийг хэрхэн өнгөрдөг талаар хэзээ ч шинэхэн эцэг эхчүүдэд хэлдэггүй. Учир нь та хамгийн хөөрхөн үр жимсээ өсгөж байгаа шүү дээ.