Харилцагчдынхаа итгэлийг удаа дараа алдаж буй Хаан банк уг нь хамгийн олон
үйлчлүүлэгчтэй. Энэ хэрээр олон хүн хохирч, цаг заваа алдаж, эд материалын
хохирол хүлээж байна. Итгэл алдаж, харилцагч үйлчлүүлэгчээ хохироодог газраар цөөн
хүн үйлчлүүлдэг бол арай дээр байх. Түүнээс биш өнөөдрийнх шиг Хаан банкны
АТМ-ууд ажиллахгүй, бусад банкны АТМ-уудад Хаан банкны карт уншихгүй болчихвол
Монгол Улсын амьдрал зогсчихдог байж болохгүй. Монгол орныг аалзны тор шиг
бүрхсэн, мононполь энэ байгууллага улсын амьдралыг энэ мэтээр зогсоосоор, үндэсний хэмжээнд нөлөөлсөөр байх уу.
Цаашид ч энэ мэтээр олон мянган
харилцагчаа хохироож итгэл алдсан явдал гарахгүй гэх баталгаа байхгүй. Хаан
банк олон удаа иргэд харилцагчдыг хохироож байсан ч нэг ч удаа тухайн иргэн
болоод олон нийтээс уучлалт гуйж байгаагүй. Тиймээс тэд байсхийгээд гаргадаг \”балаг”-таа
ерөөсөө санаа зовдоггүй, цаашид харилцагчдаа дахин хохироохгүй тал дээр хүчтэй
анхаарал хандуулдаггүйн тод илрэл. Иймээс иргэд харилцагчдыг басамжилсан, итгэл
алдсан энэ мэт банкнаас мөнгөө татвал яасан юм.