Тайвань улсын Тайпeй хотноо зохион байгуулагдсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан байна.
Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм.
Харин Монгол улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар байрт, эмэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.