АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрсөн шөнө /2018.12.12/ гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын … тоот өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудаллаж байсан өрөөнөөс хоёр шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, нотлох баримтад хавсаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан гэх мэдээлэл байна. Тодруулбал, нас барсан иргэн Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэлээ.