МАН-ын нөхдөө нэг муулж, нэг сайлж яваа тэрээр олон олон шуугианы эзэн болоод байгаа. \”Монгол тулгатны зуун эрхэм”-ийг хийснээс хойш өөрийн амьдрал нь \”там” мэт болсон П.Анужин арлын Японд айхтар өндөр боловсрол эзэмшсэн гэдэг. Гэхдээ л өндөр боловсролоор авч болдоггүй амьдралын ухаан алга хэмээн хөгшчүүд ам уралдан ярьдаг даа.
Айл гэр үймүүлж ард нь хүүхэд өнчрүүлэн үлдээсэн П.Анужин хөл хүнд аж. Тэрээр Б.Баатарын хүүхдийг тээж байгаа гэсэн таамаг ч намынханд нь өндөр яригдаж байна лээ. Ямартай ч сонгуулиас өмнө хараахан нярайлчихгүй байх гэсэн таамаг гэдсийг нь харсан хүн бүр \”мэдэмхийрнэ”. Манайд хуулиараа бол хоёр жил амаржсаны тэтгэмж аван амрах ёстой.
Хүүхдээ хүмүүжүүлж цэцэрлэгийн насанд хүрэхэд нь эргэн ажиллах учиртай. Харин П.Анужин УИХ-д өрсөлдөж байдаг. УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ч бай үгүй ч бай П.Анужин \”өтөлсөн” хойноо \”өлгийдөх үртэй” болж байгаад баяр хүргэе. Харин хэний хүүхэд эсэх талаар өөрөө тайлбар хийх биз.
Б.Саран