Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн урагш 50 км-ийн зайтай Унанхай мод гэдэг газар 15 давхар байшинтай тэнцэх гүнтэй, доороо цэнгэг тогтоол устай том агуй олджээ. Тус аймгаас томилогдсон бүрэлдхүүн газрын гүнд ажиллаж байгаа аж.
Анх энэ газрыг малчид нь олд мэдээд нутгийн удирдлагууддаа мэдэгдсэн байна. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагчдын мэдээлж буйгаар агуйд олон салаа ам байгаа аж.