Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гадны нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олдсон байна.
Түүнчлэн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Хохирогч нар нь тус аймгийн Хэрлэн сумын харьяат байсан ба 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж. Энэхүү хэрэгт холбогдуулан нэр бүхий гурван иргэнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.